Zgodovina različic Mongolian Spellchecking Dictionary

163 različic

Bodite previdni pri starih različicah!

Te različice se prikazuje za namene sklicevanja in testiranja. Uporabljajte vedno samo najnovejše različice dodatkov.

Različica 2.44.0 1.7 MiB

Шинэ үг нэмж, зарим нөхцөл дагаврын хослолыг засав

Različica 2.43.1 1.7 MiB

Шинэ үг нэмж, нэр үгийн нөхцөлд засвар хийв

Različica 2.43.0 1.7 MiB

Шинэ үг нэмж, нэр үгийн нөхцөлд засвар хийв

Različica 2.42.0 1.7 MiB

-ье төгсгөлтэй гадаад зарим үгийн хувилалд засвар хийлээ. Жишээлбэл, Фурье гэхэд төгсгөлийн е эгшиг нь өргөлттэй дуудагдах тул энэ тохиолдолд хамаарахгүй, харин Запорожье гэхэд төгсгөлийн е эгшиг нь өргөлтгүй тул §49.4-тэй төстэйгөөр е эгшгийг гээлээ. Мөн зөөлний тэмдгээр төгссөн зарим гадаад үгийн хувилалд засвар хийгдсэн болно. Түүнчлэн дээрх үгийн хувилалд өвөрмөц тохиолдол гарч байна. Жишээлбэл, оноосон нэрийн хувьд Запорожидоо хэмээн хувирч байхад тэмдэг нэрийн хувьд хэдий гадаад үг боловч запорождоо хэмээн хувирна. Гэхдээ тэмдэг нэрийн үүргээр орсон үг нь өгүүлбэрийн эхэнд орохдоо Запорождоо хэмээн бичигдэж болно.

Različica 2.41.2 1.7 MiB

Цөөн үг нэмж, зарим үгийн хувилалд засвар оруулав. Жишээлбэл, үнэгийн биш үнэгний гэх мэт

Različica 2.41.1 1.7 MiB

Цөөн тооны шинэ үг нэмж, REP алдааг (https://github.com/bataak/dict-mn/pull/6) засав.

Različica 2.40.1 1.7 MiB

Хатуулаг гэсэн үгийг хасав. Учир нь -лаг дагавар нь нэр үгэнд холбогдоно: чулуу+лаг, хөрс+лөг. Тиймээс усны хатуу чанарыг хатуулаг гэх нь буруу.

Različica 2.40.0 1.7 MiB

Шинэ үг нэмж, цөөн үгийн хувилалд засвар хийв.

Različica 2.39.2 1.7 MiB

метафизикч, тракторч үгсийн хувиллын засвар

Različica 2.39.1 1.7 MiB

Цөөн үгийн баяжуулалт

Različica 2.39.0 1.7 MiB

- Гадаад үгийн хувилалд засвар
- Алдаатай үгийн зөв хувилбарыг санал болгох оновчлолын сайжруулалт
- Үгийн сан баяжуулалт

Različica 2.38.2 1.7 MiB

Үгийн бичлэгт засвар хийв: камандынхан биш командынхан

Različica 2.38.1 1.7 MiB

Үгийн алдаа засав: блокол биш блокло

Različica 2.38.0 1.7 MiB

Цөөн тооны үг нэмж, -гана, -на, -гина дагавартай зарим үйл үгийн бичлэгт засвар хийв. Жишээлбэл: банхгана гэдгийг банхагна, бонхгоно гэдгийг бонхогно болгон засав.

Različica 2.37.3 1.7 MiB

Шинэ үг нэмж, зарим үйл үгийн хувилалд засвар хийв

Različica 2.37.2 1.7 MiB

Доншуурла, доншуурчил, нухшил үгсийг хасав

Različica 2.37.1 1.7 MiB

Дараах 2 үгэнд засвар хийв:
- идшил гэсэн үгийг хасав. Зөв хувилбар нь идэшлэ.
- бүтцэл, бүтэцэл гэсэн үгийг хасав. Зөв хувилбар нь бүтэцлэ.

Različica 2.37.0 1.7 MiB

Гадаад үгийн хувилалд засвар хийж, цөөн хэдэн шинэ үг нэмж, цөөн үгэнд засвар хийж, заримыг хасав:
- аглагаш биш аглагш, аагаш биш аагш, бүтэцлүүл биш бүтцэлүүл, ислэг биш эслэг
- хавхлага болон эсхүл үгсийг хасав.

Različica 2.36.0 1.7 MiB

1. Цөөн үгийн хувилалд засвар хийв: монополичлол, кокс, чацавхий
2. Үнсэл, сайх хэмээх үгсийг хасав.
3. -мар4 дагавар нэмэв.

Različica 2.35.4 1.7 MiB

Туркмен, Туркестан үгсийг У биш Ү-гээр солив. Балчигна, палчигна үгсийг балчгана, палчгана болгон засав.

Različica 2.35.3 1.7 MiB

Биологийн салбарын үг хэллэг нэмж, цөөн үгийн хувилалд засвар хийв. Жишээлбэл, уг үг нь зохилдлого тул зохилдолгоо гэсэн үгийг хасав. Мөн зээллэгээ хэмээх үгийн хасав.

Različica 2.35.2 1.7 MiB

Зарим е төгсгөлтэй гадаад оноосон нэрийн хувилал болон Румын, Крым үгсийн хувилалд тус тус засвар хийв.

Različica 2.35.1 1.7 MiB

"и" төгсгөлтэй гадаад нэрийн хувилалд засвар хийв.

Različica 2.35.0 1.7 MiB

Өргөлтгүй эгшгээр төгссөн гадаад оноосон нэрсийн хувилалд засвар хийв. Жишээлбэл: Авогадро, Авогадрогийн биш Авогадрын, Аризонагийн биш Аризонын, Атланта биш Атлант, Аттила биш Аттил гэх мэт.

Različica 2.34.1 1.7 MiB

Энэ удаагийн шинэчлэлтээр дараах хэд хэдэн чухал өөрчлөлт хийлээ:

1. § 41 дүрмийн дагуу -с төгсгөлтэй нэр үгэнд -д дагавар залгасан хэд хэдэн үйл үгийг -т төгсгөлтэй болгон засав: нусад, сэвсэд, оньсод, шаваасад, багсад, дэрсэд, дээсэд, зоосод, тэрсэд, тэсэд, сэнсэд, баасад, цуульсад.
2. Турк хэмээх орос бичлэгийг Түрк (Түрэг) болгов.
3. Шижигнэ хэмээх үйл үгийг нижгэнэ хэмээх үйл үгтэй ижилсүүлэн бичив. Шижгэнэ, шижгэр.
4. Цөөн тооны шинэ үг нэмэв.

Različica 2.34.0 1.7 MiB

-маанжин4 нөхцөлийг маажин4 болгож өөрчлөв. Цөөн гадаад оноосон нэр нэмж, турхан, турхандах гэсэн үгсийг турьхан, турьхандах хэмээн засав.

Različica 2.33.0 1.7 MiB

-зана4 холбоосыг хасав. Цөөн мэргэжлийн үг хэллэг нэмэв: үйлш, үглэбэр, холбоосож, тэмдэгш, морфем

Različica 2.32.3 1.7 MiB

Цөөн шинэ үг нэмж зарим үгийг хасав: бүлцгэр, бүлций- (бөлцгөр, бөлций- гэсэн үгтэй давхардсан), зэхүүн, сэрчигнэ- (сэржгэнэ- гэх үгтэй давхардана), тохи- (дохи- гэх үгтэй давхацна).

Različica 2.32.2 1.7 MiB

Хэд хэдэн эр эгшиг бүхий зарим гадаад үгнээс үүссэн үйл үгийн хувьд үйл үгийн зарим нөхцөл буруу залгагдаж байсныг засав. Жишээлбэл: логарифмчлогдуулох биш логарифмчлогдуулах

Različica 2.32.1 1.7 MiB

Алдаатай бичигдсэн үгийн зөв оноолтыг сайжруулж, цөөн тооны оноосон нэр нэмж, зарим үйл үгийн хувьд зохих төрлийн эгшиг дагуулах үеийн алдааг засав. Жишээлбэл, гилжисхийхөд биш гилжисхийхэд; егөгдөсхийхөд биш егөгдөсхийхэд, логарифмчлогдуулох биш логарифмчлогдуулах

Түүнчлэн сүржигнэл хэмээх үгийн хувьд үйл үгийн залгавар залгасан байсныг нэр үг болгон засав.