Zgodovina različic Mongolian Spellchecking Dictionary

165 različic

Bodite previdni pri starih različicah!

Te različice se prikazuje za namene sklicevanja in testiranja. Uporabljajte vedno samo najnovejše različice dodatkov.

Različica 2.32.2 1.7 MiB

Хэд хэдэн эр эгшиг бүхий зарим гадаад үгнээс үүссэн үйл үгийн хувьд үйл үгийн зарим нөхцөл буруу залгагдаж байсныг засав. Жишээлбэл: логарифмчлогдуулох биш логарифмчлогдуулах

Različica 2.32.1 1.7 MiB

Алдаатай бичигдсэн үгийн зөв оноолтыг сайжруулж, цөөн тооны оноосон нэр нэмж, зарим үйл үгийн хувьд зохих төрлийн эгшиг дагуулах үеийн алдааг засав. Жишээлбэл, гилжисхийхөд биш гилжисхийхэд; егөгдөсхийхөд биш егөгдөсхийхэд, логарифмчлогдуулох биш логарифмчлогдуулах

Түүнчлэн сүржигнэл хэмээх үгийн хувьд үйл үгийн залгавар залгасан байсныг нэр үг болгон засав.

Različica 2.31.0 1.7 MiB

Мэргэжлийн цөөн үг хэллэг нэмж, нөхцөлд засвар хийж, цөөн хэдэн үгийн хувиллыг засав:
- татавхийзна биш татавхийзнэ
- мэдэмхийрэх биш мэдэмгийрхэх

Različica 2.30.0 1.7 MiB

Физикийн цөөн нэр томьёо нэмж, зарим химийн элементийн нэрсийн хувилалд засвар хийв.

Različica 2.29.0 1.7 MiB

Мэргэжлийн гадаад үг хэллэг нэмэв. Цөөн үгэнд засвар хийв:
соронз гэсэн үгийг хасав, соронзонгийн биш соронзны, автобуснаас биш автобусноос учир нь -бус нь дагавар. неолитээр биш неолитоор учир нь -лит нь дагавар болно.

Različica 2.28.6 1.7 MiB

Газарзүйн холбогдолтой цөөн үг хэллэг нэмэв.

Različica 2.28.5 1.7 MiB

Цөөн үгийг засав: ирүүлч биш эрүүлч, нойрхой биш ноорхой, түчигнэ биш түжгэнэх; мөн шинэ үг нэмэв.

Različica 2.28.4 1.7 MiB

Цөөн үг нэмж, урт эгшгээр төгссөн зарим үгийн хувилалд засвар хийв: сүрьеээ биш сүрьеэгээ

Različica 2.28.3 1.7 MiB

Шинэ үг нэмж, цөөн үгэнд засвар хийв

Različica 2.28.2 1.7 MiB

Алдаатай үгийн зөв хувиллыг санал болгох хувиллыг сайжруулав: архитектор -> архитектурч, ажилбал -> ажиллавал, хайчиллавал -> хайчилбал

Түүнчлэн нөхцөлд засвар хийв: Сонгиногийн биш Сонгинын, Бөртэчиногийн биш Бөртэчинын.

Цөөн үгэнд засвар хийв: зүрж гэсэн үгийн хасав.

Različica 2.28.1 1.7 MiB

Тайбэй хэмээх үгийн хувилалд засвар хийв

Različica 2.28.0 1.7 MiB

Нийт хувилсан үгийн тоо 1.8 тэрбум болов.

- -нгуй/нгүй дагавар нэмэв.
- Оноосон нэр нэмэв.
- Тийн ялгалын үгүйсгэлийн хэлбэрийг буцаан гүйцээж нэмэв.
- Зарим цөөн тооны үгийн хувилалд засвар хийв.
- Буруу бичигдсэн үгийн зөв хувиллын оновчлолыг сайжруулав.

Različica 2.27.0 1.6 MiB

Нэр үгийн нөхцөл нэмж, тэмдэг нэрийн хувилалд засвар хийв.
-яа, еө, еэ; гуриа гуриаараа биш гуриагаараа болов

Različica 2.26.1 1.6 MiB

Эгшиг үсгээр төгссөн гадаад үгийн хувилалд засвар хийв.

Različica 2.26.0 1.6 MiB

Цөөн үг хасаж, -и төгсгөлтэй зарим гадаад үгийн хувилалд засвар хийж, үйл үгийн хувилалд -лцалд нөхцөл нэмж, -гүйсэн, -тэйсэн нөхцөлийг хасаж, нэр үгийн хувилалд засвар хийв. Жишээлбэл: зөөлрүүлэх үүргээр ороогүй -и төгсгөлтэй үгсийн хувьд: Кошийн биш Кошигийн, Карнегийн биш Карнегигийн болгов. Түүнчлэн, сэдвээрх, хэлээрх, асуудлаарх, чиглэлээрх; хоёулан, ганцааран, гурвуулан зэрэг үгсийг хасав.

Različica 2.25.2 1.6 MiB

Зарим үгийн бичлэгийг засаж, анагаахын салбарын цөөн үг нэмэв: бэгнэ гэдгийг бигнэ, хеликобактер гэдгийг хеликобактери болгов.

Različica 2.25.1 1.6 MiB

Зарим гадаад үгийн бичлэгийг засаж, шинэ үг нэмэв

Тодруулбал: Оросоор г үсгээр эхлэн бичигддэг ч латинаар h үсгээр эхлэн
бичигддэг үгсийн бичлэгийг х болгов. Жишээлбэл, Гейне--Хейне,
Герц--Херц, Гималай--Хималай гэх мэт.

Različica 2.25.0 1.6 MiB

Цөөн үгийн бичлэгийг өөрчилж, шинэ үг нэмж, нөхцөлд засвар хийв

Različica 2.24.1 1.6 MiB

Зарим -н төгсгөлтэй цөөвтөр оноосон нэрийн хувиллын засвар

Različica 2.24.0 1.6 MiB

Үйл үгээс үүссэн нэр үгүүдэд олон тооны нөхцөл нэмэв. Жишээлбэл: боловсруул гэсэн үгээс боловсруулагчид, боловсруулагчууд гэж үүсэх бөгөөд эхний үг нь хүнийг заасан нэр, удаах үг нь эд зүйлийн хийсвэр нэр болно.

Različica 2.23.10 1.6 MiB

Зарим -р төгсгөлтэй гадаад үгийн өгөх оршихын тийн ялгалын хувилалд засвар хийж -т нөхцөл авдаг болов

Različica 2.23.9 1.6 MiB

Зарим дүрэм бус хувиралтай үгсийг буцаан нэмэв: түүхэнд, хариуд

Različica 2.23.8 1.6 MiB

Шинэ үг нэмж, цөөн үгэнд засвар хийн, нөхцөлд (sfx, rep) засвар хийв

Različica 2.23.7 1.6 MiB

Нэр үгийн нөхцөлд нэмэлт хийв. Жишээлбэл: какаоны, какаонаас

Različica 2.23.6 1.6 MiB

Цөөн үг нэмж, гадаад үгийн хувилалд засвар хийж, -гүйхэн нөхцөл нэмэв

Različica 2.23.5 1.6 MiB

Цөөн хэдэн үйл үгэнд бусдаар үйлдүүлэх хэвийн нөхцөл нэмэв

Različica 2.23.4 1.6 MiB

Гадаад үгэнд нэр үг үүсгэх дагавар залгаж бүтсэн үгийн засвар

Različica 2.23.3 1.6 MiB

Цөөн үг нэмэв

Različica 2.23.2 1.6 MiB

Гадаад үгийн засвар болон нэмэлт

Različica 2.23.1 1.6 MiB

Зарим гадаад нэр үгэнд холбогдсон монгол дагаврын засвар